Мичид гялсхийн анивчих
Тэнгэрийн ороноос хайсан хайр
Хүрээд надад аа ирсэн ч гэлээ
Хүнийх л байж дээ даанч
Хатуу ч гэлээ
Үнэн л байждээ
Салхинд саатан исгэрэх
Хорвоод санасан жаргалаа би
Хайгаад хайгаад оллоо ч гэлээ
Хожимдсон байлаа би
Жаргал байлаа, дурлал байлаа
Дх: Миний хайрын уянгалаг дуунуудын
Эгшиг яруу нь чи минь байлаа
Гунигтайхан ч гээд зүүдэндээ би хайртай
Хичнээн хол ч гээд чамдаа би хайртай
Ханьлан жаргах хорвоод
Хайраар дутаж үзээгүй ч
Хангал зүрхэндээ чамайгаа
Хүсээд байх л юм даа
Дурласан ч юм уу
Хайрласан ч юм уу
Алсан холдох амьдралд
Хугацаа богинохон ирсэн ч би
Хайрлаж энхрийлэх сэтгэл минь
Харин мөнх гэгээтэй
Халуун хайр минь
Холын хайрт минь
Дх: Миний хайрын уянгалаг дуунуудын
Эгшиг яруу нь чи минь байлаа
Гунигтайхан ч гээд зүүдэндээ би хайртай
Хичнээн хол ч гээд...
Миний хайрын уянгалаг дуунуудын
Эгшиг яруу нь чи минь байлаа
Гунигтайхан ч гээд зүүдэндээ би хайртай
Хичнээн хол ч гээд...
Зүүдэндээ би хайртай
Чамдаа би хайртай
Зүүдэндээ би хайртай
Чамдаа би хайртай
Зүүдэндээ би хайртай
Чамдаа би хайртай
Чамдаа би хайртай.
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri