Чамайг би явсны дараа
Хичнээн ихээр хайрлав даа
Нууцхан нулимсаа арчихад чинь
Өөрийгөө зэмлэн цөхөрлөө
Баяртай гэсэн үгээ
Өөртөө шивнэж хайрлая
Буруутай л учир гунигаа
Зүрхэндээ нууцлая
Гуйя, салхи минь, би чамаас гуйя
Урсах нулимсаа би чамаар эгшээе
Алдаж ухаарсан дурлалыг минь
Ариухан түүнд минь бүү хэлээч
Сэтгэлд минь итгэл бэлэглээч
Чи минь наддаа ирээ юу?
Тэнэгхэн намайгаа хайрлахдаа
Жигүүртэй гэдгээ нуугаа юу?
Мөрөөдлөөр зүглэн нүүхдээ
Над дээр асгарсан хур минь
Мөстөж амжилгүй хайлахдаа
Чам руу урслаа, хайр минь
Гуйя, салхи минь, би чамаас гуйя
Урсах нулимсаа би чамаар эгшээе
Алдаж ухаарсан дурлалыг минь
Ариухан түүнд минь бүү хэлээч (бүү хэлээч)
Гуйя, салхи минь, би чамаас гуйя (гуйя)
Урсах нулимсаа би чамаар эгшээе
Алдаж ухаарсан дурлалыг минь
Ариухан түүнд минь бүү хэлээч
Зүрхнээс минь хөглөгдөн гарсан
Эгшиг аялгуу болооч (аялгуу болооч)
Зөвхөн чам руу л урсах болно оо, хайрт минь
Урсах болно оо
Гуйя, салхи минь, би чамаас гуйя (гуйя)
Урсах нулимсаа би чамаар эгшээе
Алдаж ухаарсан дурлалыг минь
Ариухан түүнд минь бүү хэлээч (бүү хэлээч)
Гуйя, салхи минь, би чамаас гуйя
Урсах нулимсаа би чамаар эгшээе
Алдаж ухаарсан дурлалыг минь
Ариухан түүнд минь бүү хэлээч
Зөвхөн чам руу
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri