Kishore Kumar Hits

Bold - Захиа şarkı sözleri

Sanatçı: Bold

albüm: 440Hz


Сайн байна уу?
Миний сэтгэлийн хайрын үгс багтаж ядан
Тэрчлэх захидлыг минь задлан унших
Тэр агшинд чамайгаа чанга тэврэн үнсье
Би чамайгаа яасан их санана вэ?
Хав харанхуй сэтгэлийг минь гэрэлтүүлэгч
Миний сэтгэлийн нар минь чи минь сайн уу?
Би яг одоо чамтайгаа жаргалтай байсан өдрүүдийнхээ
Гэрэл зургуудыг эргүүлэн үзэж сууна
Чиний нөгөө голоод байдаг 10-р сард инээмсэглэн авахуулсан
Тэр хар цагаан зурганд би бусад зурагнуудаас бүр илүү хайртай
Би тэр зургийг чинь тэмдэглэлийнхээ дэвтрийн
Завсар хавчуулан үргэлж энгэртээ авч явдаг
Чи минь хол байгаа хэдий ч зүрхэнд ойр байгаасай гэсэндээ
Ингэж нандигнан авч явдаг юм шүү, хайрт минь
Санах л гэж холдсон юм шиг энэ амьдралд түр зуурхан ч гэлээ
Цаг хугацаа ямар удаан юм бэ?
Цагийн цохилтоос ч илүү миний зүрх маш хурдан цохилно
Уг нь би өглөөд дуртай байлаа
Шувууд эртлэн жиргээд л их хотын маань амьдрал эхлээд л
Гэтэл одоо бол тийм биш
Зүүдэндээ чамтайгаа хоёулхнаа байхад нар мандаж
Дахиад л ганцаардсан амьдрал минь эхэлнэ
Хайраа шингээж бичсэн мөрүүд минь
Хавсрага салхийг сөрөн нисээд
Хайртын минь өмнө зөөлөн буугаад
Халуухан тэврэлтийг мэдрүүлээрэй
Бид хоёрын уулздаг байсан төгөлд ганцаараа очсон
Хамтдаа суудаг байсан сандал дээр минь навчис хөглөрчихсөн
Бид хоёрыг хүлээн гунигтайхан байх шиг
Тэнд зөндөө олон хосууд очдог болжээ, дотроо атаархах шиг
Энэ нүцгэрч байгаа модод навч бүхэнд
Бид хоёрын хүсэл мөрөөдөл шингэж
Салхины сэрчигнээн чихэнд минь дахин, дахин шивнэх шиг санагдана
Чи санаж байна уу? Тэр төгөлд анх үнсэлцсэнээ
Би тэр үед хичнээн их биеэ барьсан ч
Ямар их аз жаргалтай байснаа мартаж чадахгүй
Хайраа шингээж бичсэн мөрүүд минь
Хавсрага салхийг сөрөн нисээд
Хайртын минь өмнө зөөлөн буугаад
Халуухан тэврэлтийг мэдрүүлээрэй
Танай цонхон доор очиход чиний ургуулж тарьсан цэцэг
Яг над шиг ганцаардчихсан байх шиг санагдсан
Би эргэн тойрон, бүр бүх юмнаасаа таслагдан
Ганцаардлын өтгөн манан дунд төөрөн явна
Чамайг надад анх хайртай гэж хэлэхэд
Би бүр итгэж ядан нисэх мэт болсон
Хайраа шингээж бичсэн мөрүүд минь
Миний чамд илгээх гэгээн хайрын аян захидлын
Хайртын минь өмнө зөөлөн буугаад
Халуухан тэврэлтийг мэдрүүлээрэй
Хайраа шингээж бичсэн мөрүүд минь
Хавсрага салхийг сөрөн нисээд
Хайртын минь өмнө зөөлөн буугаад
Халуухан тэврэлтийг мэдрүүлээрэй
Хайраа шингээж бичсэн мөрүүд минь
Хавсрага салхийг сөрөн нисээд
Хайртын минь өмнө зөөлөн буугаад
Халуухан тэврэлтийг мэдрүүлээрэй
Хайрт минь би чамайгаа хүлээнэ ээ
Хол байсан өдөр бүрийн тоогоор ирэхээр чинь
Би чамайгаа үнсэнэ
Надруу яаран тэмүүлсэн хоног бүрийн тоогоор үнсэнэ ээ
Хайрт минь түр баяртай

Поcмотреть все песни артиста

Sanatçının diğer albümleri

Benzer Sanatçılar