Bold - Бидний Амьдардаг Ертөнц şarkı sözleri
Sanatçı:
Bold
albüm: BOLD
Бидний амьдардаг ертөнцөд
Дурлалаар бороо шивэрдэг
Алгаа дэлгэн зогсох бүсгүйн зүг
Шүхэр барьсан залуу дөхнө
Ариун хайрын шинэхэн түүхийг
Ингэж хосууд эхлүүлнэ ээ
Бидний амьдрал нэрт ертөнцөд
Биесээ олсон бүх хосууд
Зүрхэн хэлбэртэй хайрын өдрүүдээр
Зүг нийлэн зугаална
Үдэш болтол болзсон залуус
Үүр цайтал мөрөөднө өө
Хамгаас үнэтэй хайр сэтгэлийн төлөө
Хайр болж чадаагүй учралын төлөө
Гэрэлтэй цонхнуудын цаана
Гэр гэртээ мөрөөдөн
Бид цаг үргэлж хайрын тухай дуулсаар байна
♪
Хааяа хааяахан цонхоор харахад
Бидний амьдардаг ертөнц
Хааяа хааяахан бодолд автах мэт
Нам гүн аниргүй
Болзоондоо ирэхгүй түүнийг хүлээх
Бүсгүйг ширтэж гуниглана
Хамгаас үнэтэй хайр сэтгэлийн төлөө
Хайр болж чадаагүй учралын төлөө
Гэрэлтэй цонхнуудын цаана
Гэр гэртээ мөрөөдөн
Бид цаг үргэлж хайрын тухай дуулсаар байна
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri