Kishore Kumar Hits

Bold - Chamd Sonsogdoj Baina uu ? şarkı sözleri

Sanatçı: Bold

albüm: Chamd Sonsogdoj Baina uu ?


Check, Check
Чамд сонсогдож байна уу?
Yeah
Чамд сонсогдож байна уу миний
Сайн талууд
Чи хүсэхгүй байгаа болохоор ойлгохгүй
Чамд сонсогдож байна уу миний хэлэх үгс
Тэр бүхэн салхи болсон, чи хичээсэн ч сонсохгүй
Үүрийн дөрөв болсон ч
Сэтгэлд минь шөнө болж байна
Зургаан сарын өглөө
Дотроос минь цасыг чи олох болно оо
Миний зовлон бүхэн, чиний жаргал болох үед
Цаг хугацаа урсах бүрт, өнгөрснөөс намайг ол
Чамд сонсдогдож байна уу миний хайр сэтгэл
Хагдарч гүйцсэн бол дахиад нахиалах үеийг хүлээе
Чамд сонсогдож байна уу миний амар тайван
Хэрвээ чи хичээх юм бол
Хаврын тэнгэрийг ч уншиж болно
Үүрийн дөрөв болсон ч сэтгэлд минь шөнө болж байна
Зургаан сарын өглөө дотроос минь цасыг чи олох болно оо
Миний зовлон бүхэн чиний жаргал болох үед
Цаг хугацаа урсах бүрт өнгөрснөөс намайг ол
Хоёулаа буруугүй
Байх ч үгүй буруу зөв
Шүхэргүй бороон дунд би
Алхаж байна би чиний зүг
Шүүх эрхийг тэдэнд өг
Хайр дурлалд сул тал үгүй
Сэтгэлд хүнд суртал үгүй ээ
Гэхдээ яг тайлбарлашгүй ээ
Ooh
Над дээр чи ирсэн байна
Ooh
Навч цэцэг унах үед
Дуулъя, би дуулъя
Чамайг уяртал
Дурлая, би дурлая
Яг анхных шиг ээ
Чамайг буцаахын тулд 24 цаг орон гаран согтуу хөгжим хийнэ
Жинхэнэ хайраа олоогүй болохоор Тэдний хөгжим ямар ч хөгжилгүй
Буруу байсан ч чи надад үлдээ
Хуруун дахь бөгжөө авалгүйгээр
Дутуу байсан ч чи намайг хүлээ
Дурлалаас айх чинь аргагүй л дээ
Нүднээс нүд рүү хоёул харъя
I got it, take my гарыг
Чи бол гараг, хэн ч төрөөгүй
Амьдрал заавартайгаа ирдэггүй болохоор
Хааяа би гомдоодог
Үүрийн дөрөв болсон ч сэтгэлд минь шөнө болж байна
Зургаан сарын өглөө
Дотроос минь цасыг чи олох болно оо
Миний зовлон бүхэн чиний жаргал болох үед
Цаг хугацаа урсах бүрт өнгөрснөөс намайг ол

Поcмотреть все песни артиста

Sanatçının diğer albümleri

Benzer Sanatçılar