Kishore Kumar Hits

Дашням - Говь шанхын нутаг şarkı sözleri

Sanatçı: Дашням

albüm: Говь шанхын нутаг


Унаган хөлөг нь газраа үнэрлэн гүйдэг дээ эх нутаг минь
Удамт хөвгүүд нь нүдээ ч завчилгүй мандсан хөх тэнгэр минь
Эцэг дээдсээс хүйн холбоотой эрдэмийн өлгий минь
Энэ л насанд ганцхан заяасан төрсөн нутаг минь
Уртын дууны шуранхай минь морин хуурын эгшигтэй
Уянгат гийнгоо эгшигтэй аргамаг үрсэх хийморьтой
Ингэ нь буйлаад гэгэлзээд
Ижийдээ яарсан сэтгэлтэй
Ихийн л чанадын алсаас чи
Ирж л суухыг хүсэх нь дээ
Говь шанхны нутагдаа
Энэ миний нутаг аа
Онож төрсөн заяандаа бахархан
Насаараа дуулах эх орон минь
Онгон талаараа салхи татуулан давхих гэгээн хүсэл минь
Гурван цагийн тэгш жаргалантай мөрөөдөлийн диваажин минь
Гудайх үгүй дээдсийн салхитай төрсөн нутаг минь
Уртын дууны шуранхай минь морин хуурын эгшигтэй
Уянгат гийнгоо эгшигтэй аргамаг үрсэх хийморьтой
Ингэ нь буйлаад гэгэлзээд
Ижийдээ яарсан сэтгэлтэй
Ихийн л чанадын алсаас чи
Ирж л суухыг хүсэх нь дээ
Говь шанхны нутагдаа
Энэ миний нутаг аа

Поcмотреть все песни артиста

Sanatçının diğer albümleri

Benzer Sanatçılar