Наран саран ээлжлэн ээлжлэн
Нэг л мэдэхэд насыг нэмнэ
Нүгэл буяныг дэнслэн дэнслэн
Нэг л мэдэхэд жилийг тойрно
Намар намраар алслан холдох
Гэгээн багын өдрөө дурслаа
Наслах тусмаа сэтгэл зөөлөрч
Бусдын гэмийг уучилах болно
Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч
Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч
Мөнх бусын заяа тавиланд
Гунигийн бороо цээжнээ зүсэрнэ
Морин хуурын зөөлөн эгшиг
Миний зүрхийг аргадан уянгална
Өдөр өдрөөр надаас холдох
Гэнэн цайлган насаа дурслаа
Өтлөх тусмаа улам нялхарч
Сэтгэл гэдэг эмзэг боллоо
Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч
Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч
♪
Алаг хорвоод зовлон жаргалыг дуртай дургүй ч амсаж явнаа
Алдрай насны энэ нөхөдтэйгөө санасны зоргоор очихгүй л юмдаа
Учирал хагацлын дуутай орчлонд хүүхэд насаа мартана гэжүү
Уйдаж дуулаж хамтдаа өссөн багын найзаа мартана гэжүү
Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч
Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч
Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч
Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri