Чамайг залхаахгүй гэж би хичнээн хичээлээ
Чамаар аргадуулах гэж би хичнээн хүлээлээ
Чиний тухай бодохгүй гэж хэрэндээ би зүдэрсэн
Чихэнд хоногшсон аялгуу минь баяртай
Чамайг ойлгох гэж би хичнээн хүслээ
Чамайг хуурахгүй гэж би хичнээн оролдлоо
Чамайг уйдахгүй гэж хэрэндээ би санадарсан
Итгэл гуйсан аялгуу минь баяртай
Үзэгдэх төдийд уруулын арьсыг
Үүлийн завсарын шөнийн саран шиг
Яасан ч богинохон хавар юм
Эртийн яргуй вэ чи
Яагаад ч мартахгүй сайхан аялгуу минь
♪
Чамаар гуйлгах гэж би хичнээн залбирлаа
Чамаар хайрлуулах гэж хичнээн би мөрөөдлөө
Чамайг мартах гэж харин хэрэндээ би зориглосон
Сэтгэлд хорогдсон аялгуу минь баяртай
Үзэгдэх төдийд уруулын арьсыг
Үүлийн завсарын шөнийн саран шиг
Яасан ч богинохон хавар юм
Эртийн яргуй вэ чи
Яагаад ч мартахгүй сайхан аялгуу минь
Яасан ч богинохон хавар юм
Эртийн яргуй вэ чи
Яагаад ч мартахгүй сайхан аялгуу минь
Яасан ч богинохон хавар юм
Эртийн яргуй вэ чи
Яагаад ч мартахгүй сайхан аялгуу минь
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri