Lkhagvasuren - Morin Khuur şarkı sözleri
Sanatçı:
Lkhagvasuren
albüm: Kharangiin Lkhagvaa
Эртний домгийг сонсоход
Эрдэнийн хүлгээс үүсэлтэй
Эгшгийг нь сайханд нь согтуурхад
Ээжийн минь энэрлийг мөрөөдүүлсэн
Ай хө морин хуур минь
Монголчууд бидний сэтгэлийн хань аа
Уянгат сайхан аяалгуундаа
Урьдын түүхээ дуулсан
Уяхан зөөлөн эгшигэндээ
Учрыг тодорхой ярьсан
Ай хө морин хуур минь
Монголчууд бидний сэтгэлийн хань аа
♪
Буурлын буурлын үеэс
Буянаа илгээж хайрласан
Үрийн үрийг ухааруулж
Үнэний хорвоод ханилсан
Ай хө морин хуур минь
Монголчууд бидний сэтгэлийн хань аа
Ай хө морин хуур минь
Монголчууд бидний сэтгэлийн хань аа
Сэтгэлийн хань аа
♪
Зээ эээ эээ эээ
Зээ эээ эээ эээ
Хуур минь ээ
Хуур минь ээ
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri