Итгэлт сайхан хань минь дэргэд ч танаараа л дутаж явна аа би
Эвийлж хайрлах ээж минь байгаа ч таныгаа л үгүйлээд байх юм
Алтан наран ээвч илчгүй мэт санагдана
Арван тавны саран гийлээ ч гэрэлгүй гэмээр бодогдоно
Ижийн минь өргөсөн цай сүүний дээж танд минь хүрээ юм болов уу
Тэртээх олон оддын дунд зүүдэндээ таныг би үзлээ
Тариан түрүү халиурсан шаргал тал чинь үгүйлнэ
Дэрсхэн өссөн хонгор насаа оддын тэндээс харав уу
♪
Дэндүү гэмээр халуухан сэтгэлийг тань бодохоор
Тэргүүнд минь мөнхрөх буурал нэмлээ ч дурсаж явья таныгаа
♪
Хүнийг хайрлах сэтгэлийг тань дээдлэн эрхэмлэж явья
Бусдын төлөө биеэ мартахыг босон суун бодож амьдарья би
Дэндүү гэмээр дулаахан сэтгэл чинь надад үлдсэн
Эндүү бодоогүй чин хүслийн итгэл чинь бас үлдсэн
♪
Дэндүү гэмээр халуухан сэтгэлийг тань бодохоор
Тэргүүнд минь мөнхрөх буурал нэмлээ ч дурсаж явья таныгаа
Дэндүү гэмээр халуухан сэтгэлийг тань бодохоор
Тэргүүнд минь мөнхрөх буурал нэмлээ ч дурсаж явья таныгаа
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri