Унтаад манасан зүүд шиг итгэгдэнэ
Уг нь тэр надад ямар үнэтэй гээч
Надтай л хамт ниснэ гээд хүлээсэн
Насаараа ойлгоогүй өдрүүд минь
Сарны доор нар тэврээд зүүдлэх шиг
Санаанд минь тэр ямар зөнтэй байсан гээч
Чамайг дууриан инээмсэглэн тоглосон
Чинийхээр амьдарсан жилүүд
Чиний ертөнц дэндүү хуучирсан гэж итгүүлчихээд
Чи надтай энд үлд гэж гуйгаад орхиод нисчихсэн
Хайр, хайр сэтгэл чи одоо хаана байна
Тэнгэр хөгжим тоглосоор
Тэндээс бороо орсоор
Хагарсан бороон дуслууд
Хашгирсан хайрын дуунууд
Сэтгэл гэдэг хэцүү
Санахгүй байна гэж үү
Зовлонг тойрох замгүй
Зогсоож бас гүйж чадахгүй
Тэндээс...
Тэнгэр хөгжим тоглоно
Дурлалын дууг ганцаараа сонсох мэт
Түүнийг бодно гэдэг ямар хэцүү гээч
Үнэн худал хоёрыг мартаж уучилсан
Ухаангүй дурласан өдрүүд минь
Намайг биширсэн харцанд нь согтох мэт
Дурлал надад ямар талтай байсан гээч
Шувуу нисэх шиг эзгүйрэлийг мэдэрсэн ч
Шаналсан ч тайтгарсан жилүүд
Чиний ертөнц дэндүү хуучирсан гэж итгүүлчихээд
Чи надтай энд үлд гэж гуйгаад орхиод нисчихсэн
Хайр, хайр сэтгэл чи одоо хаана байна
Тэнгэр хөгжим тоглосоор
Тэндээс бороо орсоор
Хагарсан бороон дуслууд
Хашгирсан хайрын дуунууд
Сэтгэл гэдэг хэцүү
Санахгүй байна гэж үү
Зовлонг тойрох замгүй
Зогсоож бас гүйж чадахгүй
Тэндээс...
Тэнгэр хөгжим тоглоно
Тэнгэр хөгжим тоглосоор
Тэндээс бороо орсоор
Хагарсан бороон дуслууд
Хашгирсан хайрын дуунууд
Сэтгэл гэдэг хэцүү
Санахгүй байна гэж үү
Зовлонг тойрох замгүй
Зогсоож бас гүйж чадахгүй
Тэндээс...
Тэнгэр хөгжим тоглоно
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri