Хар сүүдэр мэт, дүр зурагнууд, хорт буурангуй үзэл суртал
Хав харалган, хүн зомбинууд, хаа сайгүй гэрлийг унтраана
Харанхуйн дундуур, зүг чиггүй хүмүүс гарц хайж хоцорно
Гар утсанд сохорч, гай зовлонд сөхөрч, лайк дарж гансарна
Харин би гэрэл асахаар гэнэт цочроохоор үүр цайх мэт дуулна
Харин та төөрдөг байшинд өөр зүг харна өөрийгөө гаргана
Чи энэ хэмнэлд хана нурна чиний өмнө тод зам зурайна
Чинээлэг гэх бусдын доор гүйх боолын тавилангаас зугтаана
Нүдийг минь таглах дэлгэц тархи угаах боломжийг би хаана
Нүгэл буяны хэмжүүр өөр шинэ мэдрэмжүүд өөрийг чинь эрж хайна
Харин би гэрэл асахаар гэнэт цочроохоор үүр цайх мэт дуулна
Харин та төөрдөг байшинд өөр зүг харна өөрийгөө гаргана
Зөв совингоо нээ хэмнэл зүрхэндээ
Хүн бүр чи бишээ оршин үнэ цэнэтэй
Харсан бүхэн чинь хайсан зүйл чинь биш
Хоосон орон зайд өөрийгөө чи нээ
Харин би гэрэл асахаар гэнэт цочроохоор үүр цайх мэт дуулна
Харин та төөрдөг байшинд өөр зүг харна өөрийгөө гаргана
Харин би гэрэл асахаар гэнэт цочроохоор үүр цайх мэт дуулна
Харин та төөрдөг байшинд өөр зүг харна өөрийгөө гаргана
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri