Т.Баясгалан - Насны Хайр şarkı sözleri
Sanatçı:
Т.Баясгалан
albüm: Golden Album
Болжмор жиргэж шүүдэр буусан өглөө байсан
Бодол ариусч шүлэг дуншсан хайр байсан
Энэ өглөө бидэн хоёрын хайрын өглөө
Энэ хайр бидэн хоёрын өглөөний хайраа
Айраг шуудаж найраг хатирсан өдөр байсан
Сэтгэл сэргэж сэмхэн бадархан хайр байсан
Энэ өдөр бидэн хоёрын хайрын өдрөө
Энэ хайр бидэн хоёрын өдрийн хайраа
Энэ өдөр бидэн хоёрын хайрын өдрөө
Энэ хайр бидэн хоёрын өдрийн хайраа
♪
Агаар согтож аялгуу тунирсан үдэш байсан
Хүсэл нийлж хясал нуугдсан хайр байсан
Энэ үдэш бидэн хоёрын хайрын үдшээ
Энэ хайр бидэн хоёрын үдшийн хайраа
Бороо шаагиж цэцэгс алагласан намар байсан
Болзоо задгайрч цэнгэл эдэлсэн хайр байсан
Энэ намар бидэн хоёрын хайрын намраа
Энэ хайр бидэн хоёрын намрын хайраа
Энэ намар бидэн хоёрын хайрын намраа
Энэ хайр бидэн хоёрын намрын хайраа
Энэ хайр бидэн хоёрын насны хайраа
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri