Т.Баясгалан - Хаврын Найраг şarkı sözleri
Sanatçı:
Т.Баясгалан
albüm: Golden Album
Аргалын удамт хонин сүрэг маань
Алагланхан сувдранхан өсөж байна
Халзан цагаанхан хурганууд нь хө
Хашаа дүүрэн тоглонхон байна аа
Янгирын удамт ямаан сүрэг маань
Ихэрлэнхэн ижилдэнхэн өсөж байна
Яргуй цэнхэр ишигнүүд нь хө
Ямаан хадандаа дүүлэнхэн байна аа
Ай хө зэ хө ай түмэн сүрэг ээ
Үй түмээр өсгөсөн
Малчин түмний минь алдраа
Малчин түмний минь алдраа
♪
Хавтгайн удамт тэмээн сүрэг маань
Хангал говьдоо хүрэнтэнхэн бэлчиж байна
Борхон хөөрхөөн ботгонууд нь хө
Бүрдэн дундаа буйланхан байна аа
Ай хө зэ хө ай түмэн сүрэг ээ
Үй түмээр өсгөсөн
Малчин түмний минь алдраа
Малчин түмний минь алдраа
Туурын удамт үхэр сүрэг маань
Тухтайхан налайгаад бэлчиж байна
Ижил хөөрхөн тугалнууд нь хө
Ижийтэйгээ нааданхан байна аа
Ай хө зэ хө ай түмэн сүрэг ээ
Үй түмээр өсгөсөн
Малчин түмний минь алдраа
Малчин түмний минь алдраа
Тахийн удамт адуун сүрэг маань
Тал дүүрэн тарханхан бэлчиж байна
Босоо төрсөн унаганууд нь хө
Борви тэнийн хурдланхан байна аа
Ай хө зэ хө ай түмэн сүрэг ээ
Үй түмээр өсгөсөн
Малчин түмний минь алдраа
Малчин түмний минь алдраа
Малчин түмний минь алдраа
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri