Манарч гиюүрсэн сэтгэл минь
Ганцхан чамайгаа мөрөөдсөөр
Хамаг бусдыг бүгдийг нь мартсан
Анхны үнсэлт чинь намайг
Хайрын дарсанд согтоогоод
Амсах жаргалын мананд төөрүүлсэн
Тиймээ
Бодолд ээдэрсэн сэтгэл минь
Булбарай чамайгаа харуулдсаар
Болох болохгүйд бvдчиж явахдаа
Амьсгал минь дахцан хорвоог
Тэрхэн мөчид мартахдаа
Амьдын жаргалын сайхныг мэдэрсэн
Тиймээ хайрт минь
Чи (Чи) би (Би) бид хоёр анх учирахдаа
Цэнгэл баяраар дүүрэн байсан
Дуу (Дуу) хуур (Хуур) хайр оргилсон тэр өдрүүд
Хэзээ ч мартамгүй жаргал байсан
Тиймээ
Урам хайрласан сэтгэл минь
Улам намайгаа дасгасаар
Уйтгар гунигийг сэтгэлээс минь арчсан
Халуун сэтгэл чинь намайг
Ханийн жаргалд мансууруулж
Хамаг жаргалын дээдийг бэлэглэсэн
Тиймээ хайрт минь
Чи (Чи) би (Би) бид хоёр анх учирахдаа
Цэнгэл баяраар дүүрэн байсан
Дуу (Дуу) хуур (Хуур) хайр оргилсон өнөөдрүүд
Хэзээ ч дундрашгүй итгэл байсан
Тиймээ хайрт минь
Чи (Чи) би (Би) бид хоёр анх учирахдаа
Цэнгэл баяраар дүүрэн байсан
Дуу (Дуу) хуур (Хуур) хайр оргилсон өнөөдрүүд
Хэзээ ч дундрашгүй итгэл байсан
Тиймээ хайрт минь
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri