Kishore Kumar Hits

Ariunaa - Hairiig Buu Gomdoo şarkı sözleri

Sanatçı: Ariunaa

albüm: Chi Mini


Аль хэдийнээ шөнө дуусч арай ядан үүр цайлаа
Амьдралын сайн мууг бодсоор нойр хүрсэнгүй
Анх чамтай танилцсан тэр цагийг эргэн саналаа
Арай л ийм юм болно гэж би төсөөлсөнгүй
Тэр халуун өдөр би дэлгүүр хэсч явлаа
Түмэн олны дундаас чиний харцтай тулгарлаа
Дэргэд минь ирээд чи дэмий шахуу юм ярьлаа
Тэгсэн ч сэтгэлийг минь дэндүү их хөдөлгөлөө
Аз заяаг билэгдэн
Ариун хайраа чамдаа өгсөн
Аз жаргалыг зөгнөж
Ариун хайраа зориулсан
Харин чи тэгэхэд
Арван сар өнгөрсөн хойно
Амраг ханьтай гэдгээ хэлж
Амархан гэмээр намайг орхисон
Хоног өдөр цувсаар он жилүүд ч өнгөрлөө
Хоосон зүүд мэт санагдаж чиний бүр бүдгэрнэ
Хорвоод амьдарсных хайрын бурхан намайг ивээж
Халамжит эр нөхрийн халуун элгэнд тэврүүлсэн
Аз заяаг билэгдэн
Ариун хайраа чамдаа өгсөн
Аз жаргалыг зөгнөж
Ариун хайраа зориулсан
Харин чи тэгэхэд
Айхтар намайг гомдоосноор
Амттай үеийг цэглэснээр
Амьдралын утга учрыг нээж өгсөн

Хачин шүү, хүний амьдрал эрээн бараантай
Хайр сэтгэлийг хөсөрдүүлснээр чи сайн явсангүй
Хамаг бүхнээ мартсан би ч гэнэн байж дээ
Халуун зүрхийг хөргөсөн чи тийм л байж дээ
Аз заяаг билэгдэн
Ариун хайраа чамдаа өгсөн
Аз жаргалыг зөгнөж
Ариун хайраа зориулсан
Харин чи тэгэхэд
Арван сар өнгөрсөн хойно
Амраг ханьтай гэдгээ хэлж
Амархан гэмээр намайг орхисон

Харин чи тэгэхэд
Айхтар намайг гомдоосноор
Амттай үеийг цэглэснээр
Амьдралын утга учрыг нээж өгсөн
Хачин шүү, хүний амьдрал эрээн бараантай

Поcмотреть все песни артиста

Sanatçının diğer albümleri

Benzer Sanatçılar