Яагаад ч надад ирэхгүй гэж санасан дурлал минь (дурлал минь)
Яргуй ургах цагаар намайг зориод ирнэ
Нялх ногооны үнэр шиг аядуу зөөлөн чамайгаа
Насан туршийн минь байгаасай гээд
Ямар их хүснэ вэ би
Сэвхтэй саран шиг өдрүүд
Цээжинд минь хоногших чамайг мартаж чадахгүй нь
Зүрхэнд чинь би бүтнээрээ урсаж шингэснээ мэдрэвч
Зүдүү ядуу орчлонд тогоруу шиг дэрхийгээд нисэн одвоо
Ялгуун сарны доор ганцхан чамайгаа хайрлах гээд
Ялдам үгэнд чинь уусаж би чинийх болов уу даа
Янаг хайрын сэтгэл ийм сайхан гэдгийг
Яагаад өмнө нь та хэлсэнгүй вэ дээ бурхан минь
Яагаад өмнө нь та хэлсэнгүй вэ дээ бурхан минь
Хавар эртийн бороонд хамтдаа зөндөө алхмаар
Хачин сайхан амьдралыг зөвхөн чамтайгаа хамт туулмаар (туулмаар)
Эгэл цээжийг чинь тэвэрч эрхэлж зөндөө баймаар
Эдлэх ёстой насаа чамтай
хорвоог хамтдаа дуусгамаар байна
Yйл үйлээ дагаж л учирсан байгаасай даа
Өглөө босоод ирэхэд минь зүүд л биш байгаасай
Ирэх л гэж наддаа ирсэн буцааж болохгүй хайр минь
Ийм сайхан дурлал бүтэхгүй байсан ч
Бурхан таньдаа гомдохгүй ээ
Ялгуун сарны доор ганцхан чамайгаа хайрлах гээд
Ялдам үгэнд чинь уусаж би чинийх болов уу даа
Янаг хайрын сэтгэл ийм сайхан гэдгийг
Яагаад өмнө нь та хэлсэнгүй вэ дээ бурхан минь
Яагаад өмнө нь та хэлсэнгүй вэ дээ бурхан минь
Ooh-ooh-ooh
♪
Ялгуун сарны доор ганцхан чамайгаа хайрлах гээд (хайрлах гээд)
Ялдам үгэнд чинь уусаж би чинийх болов уу даа
Янаг хайрын сэтгэл ийм сайхан гэдгийг
Яагаад өмнө нь та хэлсэнгүй вэ дээ бурхан минь
Яагаад өмнө нь та хэлсэнгүй вэ дээ бурхан минь
Яагаад өмнө нь та хэлсэнгүй вэ дээ бурхан минь
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri