Kishore Kumar Hits

Ariunaa - Анд гаръя şarkı sözleri

Sanatçı: Ariunaa

albüm: Дурлал шиг асна


Өдөржин хэвийн амьдрал үргэлжилсээр л
Үнэхээр би энэ бүхнээс залхаж гүйцлээ
Өөрийгөө жаргалтай гэж боддог гэж үү
Би чинь эмэгтэй хүн шүү дээ
Урт олон шөнөөр чамайгаа харуулдсаар
Уучилж хүлээсээр уйдлаа
Аз жаргалыг амлаж авчихаад
Алтан бөгжинд уяж орхиж ээ
Анд гарах цаг боллоо хүүхнүүдээ
Амьдралаа нэгэн хэвийн өнгөрөөх уйтгартай
Амс хийх цаг болжээ хүүхнүүдээ
Өөрийгөө үнэлж хүндэлж хайрлах цаг нь болжээ
Гадаа гарч эр болсоор хүнд хүчрийг үүрсээр
Юм бүхний арга эвийг олох гэсээр
Өнөөдөр би толинд нэг харсан гэж үү
Би чинь эмэгтэй хүн шүү дээ
Биднийг цэцэг навч нар сар гэсээр
Найраг шүлгэнд зүйрэлдэг ч
Хуримийн өдрөөс хойш хувцас шиг хуучирсаар
Хүсэл хайрыг хүндэлсэнгүй ээ
Анд гарах цаг боллоо хүүхнүүдээ
Амьдралаа нэгэн хэвийн өнгөрөөх уйтгартай
Амс хийх цаг болжээ хүүхнүүдээ
Өөрийгөө үнэлж хүндэлж хайрлах цаг нь болжээ
Эр хүний итгэл сэтгэл хүндлэл хайраар
Энэ бүхнээр бид чинь дутаж л явна
Тэр бүгдийг өөрчилж чадахгүй гэж үү
Эрчүүдгүйгээр бид чинь яанам билээ
Бие биесээ хүндэлж хайрлах цаг нь ирлээ
Мөрөөдөл хүслийг нь сонсооч
Ганц олдох амьдралд дахин учрахгүй
Та нар чинь эрчүүд шүү дээ

Поcмотреть все песни артиста

Sanatçının diğer albümleri

Benzer Sanatçılar