Дурлан дурлан энхрийлж амьдрахгүй байсан юм бол
Дутуухан ч гэсэн жаргалтай минь үлдээгээд явахгүй дээ
Хайрлан хайрлан байж жаргаахгүй байсан юм бол
Хэтэрхий их хайрыг минь буцаагаад өгөхгүй дээ
Намайг хайрлаач гээд чамаасаа гуйх эрхгүй ч
Нууцхан хүссэн харцыг минь тогтоож л нэг хараач
Нулимс урсган уйлж чамайгаа зовоохгүй ч
Нүдний минь гунигийг үргээж л нэг хараач
Харуусаж байна чамдаа, хайр минь билээ чи
Харамсаж байна өөртөө, хайрлуулж чадаагүй дээ
Хүссэн сэтгэлд минь хязгаар гэж үгүй
Хайрт минь чи ирээч эргээд наддаа ирээч
Чамайг гэсэн сэтгэл надаас холдохгүй ч
Чин зүрхнийхээ хайраа би тогтоож дийлэхгүй нь ээ
Бүхнийг мартан чамдаа эрхэлмээр санагдавч
Болохгүй бүхнийг болгож зүүдэндээ жаргая
Харуусаж байна чамдаа, хайр минь билээ чи
Харамсаж байна өөртөө, хайрлуулж чадаагүй дээ
Хүссэн сэтгэлд минь хязгаар гэж үгүй
Хайрт минь чи ирээч эргээд наддаа ирээч
Дурлан дурлан энхрийлж амьдрахгүй байсан юм бол
Дутуухан ч гэсэн жаргалтай минь үлдээгээд явахгүй дээ
Хайрлан хайрлан байж жаргаахгүй байсан юм бол
Хэтэрхий их хайрыг минь буцаагаад өгөхгүй дээ
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri