Уулын цаагуур наран жаргахад
Улаан тэнгэрт цахлай ганцаараа
Саран туяарч од шиг гэрэлтээд
Цагийн дараа тэнгэрт хөвөрнө өө
Үдэш болж гэгээ тасрахад
Өнчин шувуу газарт гансраад
Шөнийн харанхуйг гийгүүлж чадахгүй ээ
Халуун тэнгэрээс саран өнчирнө өө
Хүйтэн одод тэнгэрт гэрэлтэвч
Наргүй орчлонд цахлай ганцхан
Нойтон газар тэврэн уйлсаар
Нүхэн харанхуйд уусан одно оо
Уусан одно оо
Уусан одно оо
Уулын цаагуур наран жаргахад
Улаан тэнгэрт цахлай ганцаараа
Саран туяарч од шиг гэрэлтээд
Цагийн дараа тэнгэрт хөөрнө өө
Үдэш болж гэгээ тасрахад
Өнчин шувуу газарт ганцаараа
Шөнийн харанхуйг гийгүүлж чадахгүй ээ
Халуун тэнгэрээс саран өнчирнө өө
Хүйтэн одод тэнгэрт гэрэлтэвч
Наргүй орчлонд цахлай ганцхан
Нойтон (Нойтон) газар тэврэн уйлсаар (Уйлсаар)
Нүхэн харанхуйд уусан одно оо
♪
Хүйтэн (Хүйтэн) одод тэнгэрт гэрэлтэвч (Гэрэлтээд)
Наргүй (Наргүй) орчлонд цахлай ганцхан
(Цахлай ганцхан)
Нойтон (Нойтон) газар тэврэн уйлсаар (Уйлсаар)
Нүхэн харанхуйд уусан одлоо
Хүйтэн одод тэнгэрт гэрэлтэвч (Гэрэлтээд)
Наргүй (Наргүй) орчлонд цахлай ганцхан
(Цахлай ганцхан)
Нойтон (Нойтон) газар тэврэн уйлсаар (Уйлсаар)
Нүхэн харанхуйд уусан одлоо
Уусан одлоо
Хүү-үү-үү
Уусан одлоо
Уусан
Уусан одлоо
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri