Цаг асуусан тэр охиныг харсаар
Цасан дунд гудамж хэдийн нь цайрчээ
Цамцны минь өнгөтэй түүний хүрэм
Цаашлан холдсоор алга боллоо
Сэтгэл зүрхэндээ дарсан гэрэл зураг минь
Зүүд нойронд үзэгдээд хэцүү ч гэлээ
Зөрлөг дээр учирсан анхны харц минь
Зөвхөн түүн рүү нисчихсэн байлаа
Гурвалжин навчис цасан дор хөглөрчихсөн
Гурван үгийг минь сануулан
Гудамжинд учирсан тэр охинд
Гуйж мөргөөд ч болов хайр гуймаар байна
Дурласан охиноо гудамжаар эрж
Дуу аялан тэнүүчлэх боллоо
Дурсгаж чадаагүй цэцгээ барьсаар
Дундарсан сэтгэлээ аргадаж явлаа
Өдөржин шөнөжин шаналсан зүрх минь
Өнчин янзага шиг хэцүү ч гэлээ
Өөр хэнд ч өгөхгүй хайр минь
Өрцөн дотроо шатчих гээд байна
Өөр хэнд ч өгөхгүй хайр минь
Би чамд хайртай
Гурвалжин навчис цасан дор хөглөрчихсөн
Гурван үгийг минь сануулан
Гудамжинд учирсан тэр охинд
Гуйж мөргөөд ч болов хайр гуймаар байна
Хайр гуймаар байна
Хайр гуймаар байна
Цаг асуусан тэр охиныг харсаар
Цасан дунд гудамж хэдийн нь цайрчээ
Цамцны минь өнгөтэй түүний хүрэм
Цаашлан холдсоор алга боллоо
Гурвалжин навчис цасан дор хөглөрчихсөн
Гурван үгийг минь сануулан
Гудамжинд учирсан тэр охинд
Гуйж мөргөөд ч болов хайр гуймаар байна
Хайр гуймаар байна
Гурвалжин навчис цасан дор хөглөрчихсөн
Гурван үгийг минь сануулан
Гудамжинд учирсан тэр охинд
Гуйж мөргөөд ч болов хайр гуймаар байна
Хайр гуймаар байна
Гурвалжин навчис цасан дор хөглөрчихсөн
Гурван үгийг минь сануулан
Гудамжинд учирсан тэр охинд
Гуйж мөргөөд ч болов хайр гуймаар байна
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri