Camerton - Ээжийн тухай дуу şarkı sözleri
Sanatçı:
Camerton
albüm: Retro II Remix
Алган дээрээ бөмбөрүүлсэн
Айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийнхээ
Ачийг нь юугаар хариулна даа
Азай буурал ээжийнхээ
Ачийг нь юугаар хариулна даа
Өвсний толгой цайраад байна
Өвөл болохын шинж үү дээ
Өөрөө ч мэдэлгүй уйлах юм
Ээжийгээ санасаны шинж үү дээ
Өөрөө ч мэдэлгүй уйлах юм
Ээжийгээ санасаны шинж үү дээ
Хээрийн хэнзхэн яргуй шиг
Идэр залуу насандаа
Өтлөнө гэдгийг нь мэдсэнгүй
Өрөвдөж сууна даа ээжийгээ
Өтлөнө гэдгийг нь мэдсэнгүй
Өрөвдөж сууна даа ээжийгээ
Мөнхийн ус нь байдаг бол
Хаанаас ч гэсэн олох юмсан
Миний ээж настай хүн
Хайртай ээждээ өгөх юмсан
Миний ээж настай хүн
Хайртай ээждээ өгөх юмсан
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri