Эртээ урьдын цагт
Эмгэн өвгөн хоёр байж гэнэ
Тэр хоёр газар дээр ганц хүүтэй гэнэ
Гэхдээ гэхдээ өвгөн нь тэнгэрт оддог гэнэ
Хайртай хүү нь бурхны ном сурахаар алсыг зорин явжээ
♪
Хүү минь явдаа ээжийнхээ байгаа дээр эрдэм сур
Энхрий жаахан хүүгээ иртэл хүлээнэ ээ
Буцахдаа хүү минь ээждээ цагаан дарь эх бурханыг
Залж заавал авчраарай гэж хэлжээ
Жагар төвдийн оронд очоод
Жаргал зовлонг туулаад
Эрдэм номоор гэгээрсэн ч
Захисан бурхныг нь мартаж орхижээ
Мартаж гэнээ
Олон жил өнгөрсний дараа орон нутагтаа буцаж гэнэ
Өөрийн төрсөн гэртээ өдрийн зайтай очиж гэнэ
Олон жил өнгөрсний дараа орон нутагтаа буцаж гэнэ
Өөрийн төрсөн гэртээ өдрийн зайтай очиж гэнэ
Хөөрхий ээж минь мэнд болов уу?
Хүхрийн аманд хаваржаа болов уу?
Хөөрхий ээж минь өтлөө болов уу?
Дөхөж ирээд ээжээ бодлоо
Дөнгөж сая захисныг нь санаж гэнэ
Гайхшран сууснаа
Газраас нэгэн цагаан чулуу авч
Өвөртөө явсан хадгаар
Өдгийдөн боож өвөртлөв гэнэ
Хүү минь ирэв үү?
Амиа тэвчиж хүлээлээ
Эрдэм сураа биздээ
Захисан бурхныг минь авч ирэв үү? гэж гэнээ
Авч ирэв үү гэж гэнээ
Бурхны оронд хүү чинь гэгээрч эрдэм сураад ирлээ ээжээ
Залж ирсэн энэ бурхныг минь задалж болохгүй шүү ээжээ
Бурхны оронд хүү чинь гэгээрч эрдэм сураад ирлээ ээжээ
Залж ирсэн энэ бурхныг минь задалж болохгүй шүү ээжээ
Хүү ингэж хэлээд чулуугаа өгчээ
Гурван жил тэр чулуунд
Гуутай бурхан залбирч гэнэ
Насан уртаслаа гээд наян насыг элээж гэнэ
Цагийн эрхээр хөөрхий ээж нь
Нутаг буцах болж гэнээ
Цагаан дарь эхээ нэг харая гэж
Нуган үрээсээ гуйжээ
Гуйжээ
Аргагуйн эрхэнд хадгаа задалж гэнэ
Цахиур цагаан чулуугаа хүү нь үзүүлтэл
Цагаан дарь эх болон амилсан
Цагаан дарь эх болон амилсан байж
Цагаан чулууг бурхан болтол шүтсэн
Цайлган сэтгэлд ижий нь өөрөө
Цагаан дарь эх болж хувилав гэнээ
Цагийн уртад мөнхрөв гэнээ
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri