Үлээгээд байгаа намрын салхинаас нь
Үндсээ өмөөрдөг хайлаас яах юм бэ?
Үдээд хоцордог хатуу үнэн дундаас
Үгүйлэгдээд байгаа аавийгаа яах вэ?
Алтан шаргал нар нь ч яах вэ?
Аргадаад өрөвдөөд мандаад ирнэ дээ
Асралт богдын шүүдэрт хормойгоос
Аав минь хүүдээ эргээд ирэхгүй еээ
Бөмбөрч ирээд миний нулимс
Бодохын зуурхан жаахан эгшлээдээ
Ниссэн навч шиг борхон шувуудыг
Үргэлж зүггүйтсэн нүглээ яах билээ?
Үүрсэн ачаан дээрээ намайг эрхлүүлээд
Насаа бөхийлгөсөн аавийгаа яах вэ?
Шөнийн бүүдгэр сар нь ч яах вэ?
Арван тавандаа тэргэлтээд л ирнэ дээ
Шинийн нэгний өглөө боллоо
Аав минь хүүгээ үнсэх ч биш дээ
Урсаж ирээд миний нулимс
Ухаарахын зуурхан жаахан эгшлээ дээ
Урсаж ирээд миний нулимс
Ухаарахын зуурхан жаахан эгшлээ дээ
♪
Дээлийн үнэрийг нь харамлаж хадгаллаа ч
Дэлхийн салхи нь үргээгээд л байна
Уусан аягийг нь үнсэж хадгаллаа ч
Уруулийн чийгэнд минь эмтрээд л байнаа
Дээлийн үнэрийг нь харамлаж хадгаллаа би
Уусан аягийг нь үнсэж хадгаллаа
Дээлийн үнэрийг нь харамлаж хадгаллаа би
Уусан аягийг нь үнсэж хадгаллаа
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri