Хаа хаа хаа хаа хүү ууаа
Сэрүүн намрын зэврүүн орой
Улаан навч хөл дор уналаа
Зэрвэс бодсон сэтгэлд минь
Урсах цагийн нулимс байлаа
Манангийн дунд би ганцаар хоцорлоо
Намрын шувуудтай одсон
Намуухан дурсамжийг би саналаа
Сэтгэл зүрх минь уймраад
Сэвэлзэх салхины аясыг дагаад
Хөнгөн гунигт автахад
Хорвоогийн жамыг бодлоо
Үелзэх салхитай уйтай үдшээр
Зам дээр минь улаан навч ойчлоо
Өрөвчхөн зүрхэн дээр туссан
Одох цагын нулимс тэр байлаа
Гэмгүйхэн инээмсэглэн алхаж явтал
Гэнэт зүрх минь гунигт автлаа
Нуулгүй хэлэхэд уйтгартай болчихлоо
Сэтгэл зүрх минь уймраад
Сэвэлзэх салхины аясыг дагаад
Хөнгөн гунигт автахад
Хорвоогийн жамыг бодлоо
(Хорвоогийн жамыг бодлоо)
♪
Явчихлаа гээд (Явчихлаа гээд)
Амрагийн араас (Амрагийн араас)
Гиеүрэн санах шиг
Чамайгаа санах шиг
Сэтгэл зүрх минь гунигт автлаа би
Сэтгэл зүрх минь уймраад (Зүрх минь)
Сэвэлзэх салхины аясыг дагаад (Aясыг)
Хөнгөн гунигт автахад
Хорвоогийн жамыг бодлоо
(Хорвоогийн жамыг бодлоо)
Сэтгэл зүрх минь уймраад (Сэтгэл зүрх минь)
Сэвэлзэх салхины аясыг дагаад
Хөнгөн гунигт автахад
Хорвоогийн жамыг бодлоо
Хорвоогийн жамыг бодлоо
Сэрүүн намрын үдэш хөл доор улаан навч уналаа
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri