Чи хичнээн хол байсан ч хайр нь ок
Чимээгүй холдохдоо би уйлахгүйг хичээе
Намайг явахад чи юу ч мэдээгүй ээ
Хэлэхийг би хүсээгүй ээ
Цас бороо аль ч орсон би ок
Чамаас үлдсэн хайр дулаацуулсан хэвээр
Засмал замын хурд зүрхэнд минь шатсан
Би одоо ч шатсаар
Харин цаг минь 12-ыг заана
Шөнө дундын хагацал, буудлын цаана
Чамд үл мэдэгдэхээр би хаалгыг хаана
Би удаан хагацалд дургүй
Бүх юм okey энэ бүхний цаана
Харин okey хайр нь арыг нь даана
Шөнийн зам дээр түнэр харанхуй
Би маргаашийг цоо ширтэнэ
Хурдний зам дээр сэтгэл минь хөвөрнө
Жирэлзэх зам дээр амьдрал минь өнгөрнө
Туулсан бүхнээ би ардаа үлдээе
Чамтай хамт үлдээе
Үүрд хамтддаа гэж би андуурч явжээ
Чамд худлаа хэлснээ уучилж чадахгүй нь ээ
Цээжинд минь хүч хуралдахыг мэдэрч байна
Би эндээс явж байна
Харин цаг минь 12-ыг заана
Шөнө дундын хагацал, буудлын цаана
Чамд үл мэдэгдэхээр би хаалгыг хаана
Би удаан хагацалд дургүй
Бүх юм okey энэ бүхний цаана
Харин okey хайр нь арыг нь даана
Шөнийн зам дээр түнэр харанхуй
Би маргаашийг цоо ширтэнэ
Бугуйн цаг минь цантаад амьсгал үгүй
12 дээрээс зүү хөдөлсөнгүй ээ
Сэтгэл эмзэглэж зүрх минь цохилсоор байна
Туулсан бүхнээ ардаа орхиод
Би явж байна
♪
Харин цаг минь 12-ыг заана
Шөнө дундын хагацал, буудлын цаана
Чамд үл мэдэгдэхээр би хаалгыг хаана
Би удаан хагацалд дургүй
Бүх юм okey энэ бүхний цаана
Харин okey хайр нь арыг нь даана
Шөнийн зам дээр түнэр харанхуй
Би маргаашийг цоо ширтэнэ
Поcмотреть все песни артиста
Sanatçının diğer albümleri